Монголын хамгийн хамгийн...
2015 оны 12-р сарын 15. 13:06

Ардын хувьсгалын эхэн үед амьдарч байсан өндөр Гонгор бол монголын
гайхамшиг болсон өндөр хүн байжээ. Түүний биеийн өндөр нь 264см байжээ.
Далай чин вангийн хушуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын
харъяат Пүрэвийн Гонгор 4 хүүхэдтэй байжээ. 1913 онд Ерөнхий сайд Сайн
ноён хан Намнасүрэн нь Хаант Орос улсад айлчлахдаа Гонгорт Монгол эр
хүний бүрэн гоёл чимэглэлтэй хэт хутга, хувцас хийлгүүлж, өөрийнхөө
хиагаар дагуулж явсан нь гадаадын том гүрний дипломатуудыг өөртөө татах
нарийн арга байжээ. Оросын хаан өндөр Гонгортой 2 удаа биечлэн уулзаж
түүнд гутал хийлгүүлж бэлэглэжээ. Түүний өмсдөг гутлын ул нь 49см
байжээ.
Хамгийн өвөрмөц хамгийн үнэтэй хосгүй ном:
Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт
бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн "Эрдэнэсийн" өвд
хадгалагдаж байгаа "Сундуйн жүд" хэмээх ном юм. "Сундуйн жүд” буюу
"Нууцын хураангуй" хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр
алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн
Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас
ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай
ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий
Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг
зарим бурхан суваргийн зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн
хийжээ. "Сундуйн жүд" хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг
мөнгө оржээ.
Монгол улсын хамгийн жижиг ном: Ногоон дарь эх, Маш жижиг хэмжээтэй гайхамшигт бүтээл, Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх, 5,5х5,5 см

Монголын төдийгүй дэлхийн хамгийн том гэр: Хамгийн том гэрийг 1658 онд Эрдэнэ-зуу хийдийн чуулганд зориулан барьжээ. Бат-Өлзий нэртэй 20м голчтой энэ том гэрийн шал нь одоо Эрдэнэ-зуу хийдийн хэрмийн дунд байдаг.Энэхүү гэр нь 18-20 ханатай, 9 метр орчим өндөр байжээ.

Хамгийн халуун рашаан: Шаргалжуут-Энэ
нь хамгийн нєєц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Тvvний ихэнх
ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор
аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг
эмчилгээнд хэрэглэдэг. Yе мєч, элэг цєс, архаг vрэвсэл, цусны даралт
ихсэс зэрэг євчинд тустай.
Хамгийн том амьтан: Хандгай-Эрийг нь манж, эмийг нь сүндэс, төлийг нь
хотол. 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт
нь 200-300 см. Сэрвээний өндөр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж
нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хөвсгөл аймагт байдаг. Тухайлбал
Рэнчинлхүмбэ, Улаан уул, Цагаан үүр, Чандмань-Өндөр сумын нутагт
тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3
сараас ургаж 7 сарын сүүлээр ясжиж гүйцдэг. Өвөл 11, 12 сард унадаг.
Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сvндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард
ихэвчлэн ихэр, цөөнх тохиолдолд ганц хөтөл төрүүлдэг. Ороо нь 9 сард
ордог.
Хамгийн хурдан шувуу: Бvргэд, Тэмээн хараацай 2. Бvргэд цагт 190 км хvртэл, Тэмээн хараацай цагт 160 км хvртэл хурдалдаг. Хамгийн ховор шувуу: Цагаан тогоруу-Дэлхийд 250-300хан тоотой.
Хамгийн хурдан шувуу: Бvргэд, Тэмээн хараацай 2. Бvргэд цагт 190 км хvртэл, Тэмээн хараацай цагт 160 км хvртэл хурдалдаг. Хамгийн ховор шувуу: Цагаан тогоруу-Дэлхийд 250-300хан тоотой.
Монгол орны хамгийн өндөр цэг: Монгол орны хамгийн өндөр цэг нь д.т.д. 4374 м өргөгдсөн Алтай таван богдын "Найрамдал" оргил юм.

Монголын хамгийн том говь: Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том
нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн ихэнхийг эзэлдэг Галбын говь
юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай эзэлнэ.
Хамгийн их элс: Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь Бөөрөг дэлийн элс юм. Энэ элс Увс аймгийн Зүүнговь сумын нутагт оршино. Дэлхийн бөмбөрцгийн элсний хамгийн хойд зах руу түрж орсон элс гэдгээрээ онцлог. 4000 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэн180 километр урт, хамгийн өргөн хэсэгтээ 50 орчим километр өргөнөөр үргэлжилдэг.

Дэлхийн мөнх цэвдгийн урд зах: Баянхонгор
аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урд хошуу хойд
өргөрөгийн 46°17'-д оршдог бөгөөд энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд
хагасын ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид
үздэг.
Монгол орны хамгийн урт гол: Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.
Монгол орны хамгийн том мөрөн – Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Нийт уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 км2 юм. Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм.Сэлэнгэ гэдэг үгийн утгыг хэл шинжээчид Төмөрт гол гэсэн утгатай манж, тунгус үг гэж тайлбарладаг. Нүүдэлчид уул усны нэрийг тун онож өгдөгийг Сэлэнгийн бэлчирээр олдоод байгаа төмрийн ордуудаас мэдэж болно.
Монгол орны хамгийн том тогтмол нуур: Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2. Үгийн утга нь ӨВСТ гэсэн утгатай түрэг үг ярьдаг.

Монгол орны хамгийн том гол нь Алтай таван богд уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км.

Монголын хамгийн том тал: Монгол
орны нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад км2 талбай
эзэлдэг Дорнодын тал. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн
ширээ мэт хавтгай энэ тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод,
гүвээ, хунх нугачаа үл тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө,
атар онгон ийм тал дэлхийд ховор.
Монгол орны хамгийн их хур тунадаст нутаг: Хэнтий аймгийн Дадал сум. Энд жилд 387 мм тунадас унана.
Монгол орны хамгийн бага тунадас унадаг газар: Говь-Алтай аймгийн Захуй сумын нутаг. Энд жилд дөнгөж 45-хан мм тунадас унадаг.
Хамгийн ариун агаарын орон: Хүний биед хамгийн тохиромжтой харьцангуй чийглэг 30-70% гэж үздэг. Тэгвэл монгол орны агаарын харьцангуй чийглэгийн жилийн дундаж хэмжээ түүнтэй тохирдог байна. Ийм хуурайшилтай агаарт янз бүрийн бактерийн үржил тун бага байдаг. Энэ нь монгол орны уур амьсгалын нэг сайн тал юм. "Агаарын ариухан нь хөдөө юм аа хө" гэх юмуу “Монголын үнэртэй салхи” нь олон хүний онгодыг хөөрөгддөг.
Монгол улсын хамгийн өндөрт оршдог хот нь д.т.д. 2181 м өргөгдсөн Алтай хот, сумын төв нь д.т.д. 2400 м өргөгдсөн Ховд аймгийн Дуут сум юм. Монгол улсын хамгийн нам дор орших хот, суурин нь д.т.д. 616 м өндөрт оршдог Сүхбаатар хот, сумын төв нь д.т.д. 600 м өндөрт оршдог Дорнод аймгийн Чулуунхороот сумын төв юм.

No comments:
Post a Comment