Sunday, December 27, 2015

Delhiin gaihamshig
… Ter 7 gaihamshig n bugd manai erinii umnuh toolold hamaaragdah buguud odoo baigaa n gantshan Egypt-n Pyramid yum bn …
1 -r gaihamshig. Egypt-n Pyramid. Ene tuhai humuus ih zuil medeh bailgui dee … Manai erinii umnuh 2560 onii orchimd barigdsan … iluu bicheed yahav sudalgaa shinjilgee kino shiin deer zondoo l medeelluud baidag

2 dahi gaihamshig Vavilonii duujin tsetserleg (hanging gardens of babylon)
Evfrat (River Euphrates) murnii zuun hesegt odoogiin Iraq ulsiin niislel Baghdad hotoos 50 km orchim zaid baisan MEO 600 onii uyed barigdsan Vizantiin soyoliin aguu tom baiguulamj baijee MEO 1 zuunii uyed gazar hudluliin urshgaar nurj suidsen bn


3 dahi n Efes deh Artemid-iin sum.(The Temple of Artemis at Ephesus) MEO 550 onii uyed Grekt barigdsan. Ertnii grek-n architect Chersiphron gegchiin uran buteel yum bn. 120 jiliin tursh barigdsan bolovch MEO 356 ond dain tulaanii uyed sumiig nuraaj shataaj suitgesen bn 80Ч130 m-iin haritsaatai 127 shirheg 20m undur baganatai goyomsog altadsan burhdiin barimal zergees chimeglesen uzesgelentei sumiin barilga baijee

Olymp dahi Zevs-iin xoshoo.(The Statue of Zeus at Olympia) Xoshoo gehed haishaa yum tehdee ene n Zevs burhnii gaihamshigtai barimal yum MEO 435 onii uyed barigdsan 6 metr orgon 1 metr undur suurin deer 13 orchim metr ondor Zevs burhnii suugaa altadsan barimal baisan ME 5-6 zuunii uyed mun l dain samuunii uyed suitgegdsen bololtoi yum bilee

Galikarnasiin bunhan. (The Mausoleum at Halicarnassus) Turk-iin baruun urd hesegt orshih Bodrum hemeeh hotod MEO 351 ond barigdsan. Manai Erinii 1494 ond bolson gazar hudlultuur nurj suidsen buguud zarim barimal zereg n odoo London-ii Britaniin muzeid hadgalagdaj baidag yum bn … barilgiin suuri 40Ч30 metr, undur n 45 metr buguud 12 metr undur baganatai 7 metr undur pyramid oroi deer 6 metr undur barimaluud baidag baijee.

Rodos dahi hushuu Gerelt tsamhag. (The Colossus of Rhodes) Gazar dundiin Tengisiin Rodos aral ba Grek-iin hoorondoh hooloi deeguur damnuulan barisan enehuu avarga baiguulamj n MEO292-280 onii uyed barigdaj duuschee. Grekiin burhan Helios -iin enehuu hushuu odoogiin NY dahi erh chuluunii hushuunii 3/4 huvi orchim hemjeetei baisan bololtoi MEO 224 ond bolson gazar hudlultund nurj alga bolson yum bn.

Etsest n 7 dahi gaihamshig n: Alexandriin gerelt tsamhag. (Pharosiin gerelt tsamhag ch gedeg) (Pharos of Alexandria) Manai erinii umnuh 3 -r zuunii uyed Ertnii Egypt-iin Pharos aral deer baijee barigdsan. Niitdee 117 metr undur buyu 40 orchim davhar baishingiin undurtei baiguulamj baijee … Gazar dundiin tengisiin orchmiin bolon ispani zereg ornuudiin gerelt tsamhagiin olon barilgiin ulger bolson buguud tuunii pharosiin gerelt tsamhag gedeg nernees n uuden gerelt tsamhaguudiig pharos gej nerledeg bolson genee. Manai toolliin 1303-1480 onii hoorond gazar hudlult bolon busad nuluulliin ulmaas ustaj ugui bolson

Монголын хамгийн хамгийн...

2015 оны 12-р сарын 15. 13:06
Монголын хамгийн өндөр хүн: Монголын хамгийн өндөр хүн бол Их монгол хэмээн олноо алдаршсан Шаравжамц. "Залуу жанжин" хэмээн алдаршсан Б.Лхагвасүрэн, Улсын баатар Д.Нянтайсүрэн хоёртой авхуулсан зураг дээр тэр 2 бүсэлхийд нь хүрэхгүй зогссон хүүхэд шиг гарсан байдаг. Тэрээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Шаравжамц цэрэгт очихдоо 275см байжээ. Жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн алба хааж байгаад буцах замдаа 25 насандаа машиныослоор нас баржээ. Шаравжамцын араг яс нь Анагаах ухааны дээд сургуулийн анатомийн ангид байдаг.
Ардын хувьсгалын эхэн үед амьдарч байсан өндөр Гонгор бол монголын гайхамшиг болсон өндөр хүн байжээ. Түүний биеийн өндөр нь 264см байжээ. Далай чин вангийн хушуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын харъяат Пүрэвийн Гонгор 4 хүүхэдтэй байжээ. 1913 онд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнасүрэн нь Хаант Орос улсад айлчлахдаа Гонгорт Монгол эр хүний бүрэн гоёл чимэглэлтэй хэт хутга, хувцас хийлгүүлж, өөрийнхөө хиагаар дагуулж явсан нь гадаадын том гүрний дипломатуудыг өөртөө татах нарийн арга байжээ. Оросын хаан өндөр Гонгортой 2 удаа биечлэн уулзаж түүнд гутал хийлгүүлж бэлэглэжээ. Түүний өмсдөг гутлын ул нь 49см байжээ.
Хамгийн өвөрмөц хамгийн үнэтэй хосгүй ном: Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн "Эрдэнэсийн" өвд хадгалагдаж байгаа "Сундуйн жүд" хэмээх ном юм. "Сундуйн жүд” буюу "Нууцын хураангуй" хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргийн зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. "Сундуйн жүд" хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ.
Монгол улсын хамгийн жижиг ном: Ногоон дарь эх, Маш жижиг хэмжээтэй гайхамшигт бүтээл, Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх, 5,5х5,5 см

Монголын төдийгүй дэлхийн хамгийн том гэр: Хамгийн том гэрийг 1658 онд Эрдэнэ-зуу хийдийн чуулганд зориулан барьжээ. Бат-Өлзий нэртэй 20м голчтой энэ том гэрийн шал нь одоо Эрдэнэ-зуу хийдийн хэрмийн дунд байдаг.Энэхүү гэр нь 18-20 ханатай, 9 метр орчим өндөр байжээ.

Монголын төдийгүй дэлхийн хамгийн том Угийн бичиг: 1905 онд бүтээгдсэн Цэцэн хан Шолойн ургийн бичигт 1577-1905 он хүртэлх 328 жилийн дотор төрсөн 11966 хүний нэрийг 5,3 м голчтой даавуун дээр цагираглуулан бичснээрээ Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх хамгийн том угийн бичиг болсон байна. Энэ угийн бичиг одоо Үндэсний Түүхийн Архивт хадгалагддаг.
Хамгийн халуун рашаан: Шаргалжуут-Энэ нь хамгийн нєєц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Тvvний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мєч, элэг цєс, архаг vрэвсэл, цусны даралт ихсэс зэрэг євчинд тустай.
Хамгийн том амьтан: Хандгай-Эрийг нь манж, эмийг нь сүндэс, төлийг нь хотол. 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний өндөр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хөвсгөл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхүмбэ, Улаан уул, Цагаан үүр, Чандмань-Өндөр сумын нутагт тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3 сараас ургаж 7 сарын сүүлээр ясжиж гүйцдэг. Өвөл 11, 12 сард унадаг. Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сvндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард ихэвчлэн ихэр, цөөнх тохиолдолд ганц хөтөл төрүүлдэг. Ороо нь 9 сард ордог.

Хамгийн хурдан шувуу: Бvргэд, Тэмээн хараацай 2. Бvргэд цагт 190 км хvртэл, Тэмээн хараацай цагт 160 км хvртэл хурдалдаг. Хамгийн ховор шувуу: Цагаан тогоруу-Дэлхийд 250-300хан тоотой.
Монгол орны хамгийн өндөр цэг: Монгол орны хамгийн өндөр цэг нь д.т.д. 4374 м өргөгдсөн Алтай таван богдын "Найрамдал" оргил юм.
Монгол орны хамгийн нам дор газар: Монгол орны хамгийн нам дор газар нь д.т.д. 560 м өргөгдсөн Хөх нуурын эрэг юм.
Монголын хамгийн том говь: Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн ихэнхийг эзэлдэг Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай эзэлнэ.

Хамгийн их элс: Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь Бөөрөг дэлийн элс юм. Энэ элс Увс аймгийн Зүүнговь сумын нутагт оршино. Дэлхийн бөмбөрцгийн элсний хамгийн хойд зах руу түрж орсон элс гэдгээрээ онцлог. 4000 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэн180 километр урт, хамгийн өргөн хэсэгтээ 50 орчим километр өргөнөөр үргэлжилдэг.
Дэлхийн мөнх цэвдгийн урд зах: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урд хошуу хойд өргөрөгийн 46°17'-д оршдог бөгөөд энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид үздэг.

Монгол орны хамгийн урт гол: Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.
Монгол орны хамгийн том мөрөн – Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Нийт уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 км2 юм. Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм.Сэлэнгэ гэдэг үгийн утгыг хэл шинжээчид Төмөрт гол гэсэн утгатай манж, тунгус үг гэж тайлбарладаг. Нүүдэлчид уул усны нэрийг тун онож өгдөгийг Сэлэнгийн бэлчирээр олдоод байгаа төмрийн ордуудаас мэдэж болно.
Монгол орны хамгийн том тогтмол нуур: Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2. Үгийн утга нь ӨВСТ гэсэн утгатай түрэг үг ярьдаг.
Монгол орны хамгийн том, урсгал, гүн, цэнгэг нуур:Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур\Хөх өвст нуур\. Усны талбай нь 2770 км2. Гүнээрээ Төв Азид хамгийн гүн (267.2 м) нуурт ордог. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгал нууртай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны "Хөх сувд" хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км.
Монгол орны хамгийн том гол нь Алтай таван богд уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км.
Хамгийн өндөр хүрхрээ: Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдаг уулаас эх аван урсдаг Арсайн голд манай улсын хамгийн өндөр хүрхрээ буй. Энэ хүрхрээний ус 70 м өндрөөс буудаг.
Монголын хамгийн том тал: Монгол орны нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад км2 талбай эзэлдэг Дорнодын тал. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэ тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, хунх нугачаа үл тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө, атар онгон ийм тал дэлхийд ховор.

Монгол орны хамгийн их хур тунадаст нутаг: Хэнтий аймгийн Дадал сум. Энд жилд 387 мм тунадас унана.

Монгол орны хамгийн бага тунадас унадаг газар: Говь-Алтай аймгийн Захуй сумын нутаг. Энд жилд дөнгөж 45-хан мм тунадас унадаг.

Хамгийн ариун агаарын орон: Хүний биед хамгийн тохиромжтой харьцангуй чийглэг 30-70% гэж үздэг. Тэгвэл монгол орны агаарын харьцангуй чийглэгийн жилийн дундаж хэмжээ түүнтэй тохирдог байна. Ийм хуурайшилтай агаарт янз бүрийн бактерийн үржил тун бага байдаг. Энэ нь монгол орны уур амьсгалын нэг сайн тал юм. "Агаарын ариухан нь хөдөө юм аа хө" гэх юмуу “Монголын үнэртэй салхи” нь олон хүний онгодыг хөөрөгддөг.
Монгол улсын хамгийн өндөрт оршдог хот нь д.т.д. 2181 м өргөгдсөн Алтай хот, сумын төв нь д.т.д. 2400 м өргөгдсөн Ховд аймгийн Дуут сум юм. Монгол улсын хамгийн нам дор орших хот, суурин нь д.т.д. 616 м өндөрт оршдог Сүхбаатар хот, сумын төв нь д.т.д. 600 м өндөрт оршдог Дорнод аймгийн Чулуунхороот сумын төв юм.
Үлэг гүрвэлийн хамгийн олон өндөгтөй газар: Дэлхийд хамгийн олон Үлэг гүрвэлийн өндөг олдсон орд бол Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган сумдын нутагт орших Баянзаг, Олгой, Улаанцав, Бугуйн цав зэрэг газар. Эдгээр газраас бараг гэмтээгүй шахам 10-15 см урт чулуужсан өндөг хэдэн зуугаар олджээ. Тэндээс олдсон чулуун өндөг эдүгээ Улаанбаатар, Москва, Варшав, Нью-Иоркийн музейд хадгалагдаж байн
Орон орны шинэ жил
.  asdf
АМЕРИК:  Америкчууд шинэ жилийн баяраа Есүс Христын мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж өнгөрүүлдэг байна. Энэ баяраар айл бүхэн сүлд мод засан, үдэш нь гэр бүлээрээ оройн зоог барьж, шинэ оноо угтдаг. Харин шинэ жилийн урьд шөнө хүүхдүүдээ бэлэг бэлддэг ажээ.
ГЕРМАН: Герман үндэстэн анх 17 дугаар зуунаас эхлэн шинэ жилийн баяр тэмдэглэдэг болжээ. Энэ баяраар сүлд мод засдаг заншил 1750 оноос үүссэн бөгөөд баярын өдөр айл бүр гацуур модоо засан, олон нийтээр цугладаг газруудад цуглан аль болох хамтдаа нийтээрээ уг баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

ФИНЛЯНД: Шинэ жилийн баяраараа финляндчууд бүгд саунд ордог заншилтай ажээ. Мөн энэ өдөр айл бүхэн радиогоо асаан “Энхтайвны шинэ жил” хэмээх сүлд дууг даган дуулцгаадаг байна. Ингэснийхээ дараа хөршийндөө зочлон, ирэх шинэ жилийн сайн сайхан зүйлсийн тухай ярилцдаг байна.

НОРВЕГИ: Норвегичууд шинэ жилийн баярыг 12 дугаар сарын 2-нд тэмдэглэдэг бөгөөд энэ өдрөөр тэд бараг бүтэн өдөржингөө бурхандаа залбиран ирэх жил аз жаргалтай сайн сайхан байлгаж өгөөч хэмээн залбирал үйлддэг байна. Мөн шинэ жилээр заавал бяслаг, бялуу, амттан иддэг ажээ.

ГРЕК: Грекчүүд шинэ жилээ Христын мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж өнгөрүүлдэг. Харин шинэ оны хамгийн анхны өдөр бие биедээ бэлэг өгдөг уламжлалтай.

КАНАД: Канадчууд шинэ жилийн баяраа Америкчуудтай адилхан тэмдэглэж өнгөрүүлдэг бөгөөд эскимочууд нь шинэ жилийн баяраар багт наадам зохион хөөрөн баясаж, хөгжиж өнгөрүүлдэг байна.

УКРАЙН: Шинэ жилийн баяраар украйнчууд 12 төрлийн баярын зоог бэлтгэн зоооглодог бөгөөд айл гэрийн хамгийн бага хүүхэд нь баярын үдэш алтан гадас гарахыг тэвчээртэйгээр хүлээн цонхоороо тэнгэр ширтэн зогсож харвал тэр айл шинэ ондоо аз жаргалтай байна гэж үздэг.

АВСТРАЛИ: Австралид яг зуны дунд сарын ид халуун өдрүүдэд шинэ жилийг тэмдэглэдэг бөгөөд энэ баяраар 1000 гэр бүл амтат хоол хүнс бэлтгэн наран шарлагын газарт очиж хүмүүсийг дайлдаг уламжлалтай. Мөн шинэ жилийн баяраар австрали хүн бүхэн тус орны бэлгэ тэмдэг болсон бяцхан улаан цэцгийг үсэндээ хатган биедээ зүүж гоёдог ажээ.

ИТАЛИ: Италичууд шинэ жилийн баяраа “2 дугаар Наталигийн төрсөн өдөр” хэмээн нэрлэж, баярын өдрөөр түүний төрсөн өдрийг тэмдэглэж өнгөрүүлдэг заншилтай.

ФРАНЦ: Францад  шинэ жилийн баяр Христмасын баяраас буюу 12 дугаар сарын 24-нөөс эхлэн 12 дугаар сарын 31-нд шинэ он гартал олон хоног үргэлжлэдэг. Францчууд шинэ жилийн баярыг “Сайхан мэдээний баяр” гэж билэгшээдэг бөгөөд баярын өдрүүдэд нь аль болох бие биедээ сайн мэдээ дуулгаж, сайхан үгс хэлдэг уламжлалтай.

МЕКСИК: Анх 1828 онд Америкийн ерөнхий сайд шинэ жилийн баяраар Мехиго хотод айлчилснаас хойш шинэ жилийг тэмдэглэдэг болжээ. Мексикчууд уг баяраар бие биендээ задгай зоосон мөнгө бэлэглэдэг бөгөөд хүүхдүүд нь энэ баяраар заавал төгөлдөр хуур тоглодог заншилтай.

ШВЕД: 12 дугаар сарын 13-нд тэмдэглэдэг. Учир нь энэ өдөр тус улсын хамгийн хүндэт хүн 19 дүгээр зууны их нигүүлсэгч Гэгэээн Люси хэмээх ламтны дурсгалыг хүндэтгэдэг ажээ. Энэ өдөр айл бүр өглөө эртлэн босож, Гэгээн Люсигийн гүүрэн дээр гаран 8 ширхэг лаа асаадаг бөгөөд лаа нь хэдий удаан асах тусам ирэх жилдээ тэр лааг асаасан хүн төдий чинээ аз жаргалтай байна гэж үздэг.

ЯПОН: Шинэ оны эхний өдрийн үүрийн гэгэээнээр шинэ жил эхэлдэг. Япончууд энэ үеэр гадагш гарахдаа гартаа заавал хар мод, бургас, хад жимсний мөчрөөр чимэглэсэн зулзаган хус барьж явна. Эртний уламжлал ёсоор эдгээрийг барьж явсан хүнд шинэ он хар мод шиг урт нас, хулс шиг бөх бат, бургас хад жимс шиг өсч дэвжихийн зол жаргалыг авчирдаг гэнэ.

БОЛГАР: Тэд шинэ жилийн өмнөхөн сөөг мод бэлтгэдэг. Ингээд шинэ жилийн эхний өдөр хүүхдүүд төрөл төрөгсөд анд нөхдөө сөөг модоор хатган гижигдэн шинэ оны баярын мэндийг хүргэдэг байна.

СУДАН: Шинэ жилийн өдөр нийтийг хамарсан бүжгийн наадам хийдэг. Энэ улсын олон үндэстэн ястан өөр өөрийнхөө бүжгийг хийдэг. Бүжгийн наадамд насанд хүрэгчид хүүхдийн дуу дуулж, өндөр настнуудыг олны өмнө гарган бүжиг хийгэдэг байна.

БИРМ: Хүмүүс хаана ч дайралдсан бие биеэсээ өрсөн ус цацахыг хичээх бөгөөд хувцас хунар нь хичнээн норсон ч дургүцдэггүй. Харин их баярладаг байна. Халуун бүсэд оршдог бирмд шинэ жил хамгийн халуун цагт болдог бөгөөд тэд шинэ жилийг “Тус хүргэх” өдөр гэж үздэг.

ГВИНЕЙ: Шинэ жилийн баярын өдөр гоёмсог нөмрөгтэй зааныг хөтлөн хотын гудамж талбайд гарч, заанаа тойрч дуулж бүжиглэдэг байна.

ШОТЛАНД: Шинэ жилийн өглөө тухайн айлд хамгийн түрүүн ирсэн хүнийг аз жагал авчирлаа гэж үздэг. Иймээс айл бүр шинэ жилийн өглөө орж ирсэн хамгийн анхны хүнийг хүндэтгэдэг ажээ. Гэхдээ аз жагал зөвхөн хар үстэй хүнээр дамжин орж ирдэг гэж үздэг тул өөр үстэй хүн энэ өдөр айлд орж болохгүй юм байна.

ИРАН: Шинэ жилд зориулж бэлтгэсэн идээний дотор нэр нь заавал “С” үсгээр эхэлсэн төрлийн хоол хийдэг. Ж/нь: “СИБ” алим, “СОБЗЫ” хөх жимс гэх мэт. Эдгээргүйгээр шинэ онд тэр айлд аз жаргал ирэхгүй гэсэн уламжлалтай ажээ. Шинэ жилийн эхний сарын 13-ны өдөр иранчууд хоол унд, хүнсээ авч хотын зах руу явчихаад гэртээ бүр орой ирдэг байна.

ӨМНӨД АФРИК: Тус улсын зарим ард түмэн шинэ жилийг ургацын баяртай хамтруулан тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр сууцгаана. Омгийн ахлагчийг уламжлалт бүжгээ хийж дуусгаад гартаа барьсан хулуугаа хага шидэхэд бүгдээрээ босч бүжиглэдэг. Эндхийн хүмүүс бүжиглэх их дуртай. Шинэ жилээр тэд эцэтлээ бүжиглэдэг.


Европчууд шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?
Герман
Германд шинэ жилийн баярыг <<Силвестер>> гэж нэрлэдэг. Исусын төрсөн өдөр буюу 12-р сарын 25-нд тохионо. 11-р сарын 26-наас хойшхи ням гаригт шинэ жилийн баяр эхэлдэг. Айлуудын болон сүмийн  дотор 4 ширхэг лаазтай цэцэг өлгөж эхний нямд 1 дэх лааг, дараа нь хоёрдахийг гэхчлэн 4 ням гаригт ээлжлэн асаадаг заншилтай. Гэр бүлийнхэн хоорондоо бэлэг солилцож, шинэ жилээр бүх хамаатан садангууд уулзацгаадаг. Ер нь католик  шашинтнууд баярын өдрийг хүртэл зууш төдийхнөөр багахан хооллож харин шинэ жилээр олон төрлийн хоол идэж хоолны дараа дуу дуулж төгөлдөр хуур тоглоно. Шинэ жилээр хэн их идсэн, тэр хүн бүтэн жилийн турш цатгалан явна гэж бэлэгшээдэг. Шинэ жилээр хүн бүхэн шинэ жилийн вандуй идэх ёстой нь Есүс вандуйн сүрэл дээр төрж хэвтдэг байсан гэж үздэгтэй холбоотой ажээ. Он солигдох мөчид хүйтэн зууш, төмсний салат хийдэг. Зарим нутагт шинэ жилээр хүн 7 янзын, эсвэл 9 янзын зууш идэх ёстой гэж үздэг. Баярын ширээнд шарсан гахай, чанасан будаа, вандуй, шош,, загасны түрс, намуу цэцгийн үр тавьж чимдэг. Мөн хун шувуу, бурхан, үлгэрийн баатруудын дүрстэй талх хийж тавина. Жигнэмэг, халуун ундаа хэрэглэнэ. Германчууд эцэг эхийнхээ гэрийг их хүндэлдэг тул Их гэртээ эхэлж цуглардаг.Баярын 2 дахь өдрийг Степаны өдөр буюу <<зочлох өдөр>> гэж нэрлэх бөгөөд энэ өдөр хамгийн настай хүндээ хамаатнууд нь зочилдог.Испани
Испаничууд шинэ жилийн ширээндээ хонь, цацагт хяруул, тооройн  шарсан мах зэрэг ямбатай хоол шүүс заавал тавьдаг. Хоолоо <<Херес>> нэртэй дарсаар үе үе даруулдаг.

Итали
Италичууд шинэ жилээр шинэ хувцсаа өмсөн гоёж наргиж цэнгэж өнгөрөөдөг бөгөөд тэд цагийн зүү 24-ийг заахад хуучин муу эвдэрч хэмхэрсэн ширээ сандал зэрэг эд хогшлоо тагт цонхоороо гаргаж хаядаг байна. Энэ нь шинэ онд сайн сайхан байхын бэлгэдэл гэнэ. Тэр шөнө гэрээс гарч явахыг хориглодог. Ялангуяа шөнө дундын үеэр гудамжаар явах бүр ч аюултай. Учир нь хүмүүсийн цонхоороо шидсэн зүйлд оногдох аюултай. 

Шинэ жилээр итали эзэгтэйчүүд эрдэнэ шишээр хоол хийж улаан лоолиор хачирлаж өгдөг. Энэ хоолыг хамгийн их идсэн хүн шинэ онд хамгийн баяжина гэж бэлгэддэг. Италичууд гахайн маханд их дуртай. Иймд шинэ жилээр гахайн дөрвөн шийрээр хийсэн <<зампоне>> гэдэг хоолыг хүндтэйд тооцдог. Мөн гахайн цэвэрлэсэн  гэдэс доторт өөх махыг тэнцүүлэн чихэж амт тохируулаад зөөлөн гал дээр хоёр цаг чанаж болгон халуунаар нь иддэг. Италичуудын шинэ жилийн баярын ширээнд алгана загас, цагаан дарс хүндтэй байр суурь эзэлнэ. Шинэ жилээр тэд цаасан буюу өнгийн дугуй цаас хийсгэж зугаа хөөр болдог байна

Орос
Славчуудын энэ баяр МЭӨ XY зууныг хүртэл юллианы тооллын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдөр тохиодог байсан ажээ. Харин 1348 онд Москва хотноо шинэ оныг гуравдугаар сард биш харин есдүгээр сард тэмдэглэж байх тушаал гарчээ. XYIII зуунд Европын бараг бүх католик шашинтай ард түмэн Григорийн тоололд шилжсэний дараа Орос оронд Европын баяртай адил 1919 оноос эхлэн Григорийн тооллыг мөрдөж шинэ оныг тэмдэглэх болжээ.

Португал

Ихэнх орны хүмүүс хоолоо амтат дарсаар даруулдаг бол португалчууд эхэлж дарсаа хүртсэний дараа давсалж хатаасан самхай загас, махан хоолыг ахиухан иддэг байна. Хамгийн сонирхолтой нь португальчууд цагийн зүү 24-00 цагийг заангуут 12 ширхэг усан үзэм идэж идэх тоолонгоо хүслээ шивнэдэг байна.

Румын
Шинэ жилд зориулан хайрсан хуушуурт мөнгө, бөгж, шаазангийн хэлтэрхий, чинжүү хийдэг. Ингээд дуу хөгжим болон цэнгэж байхдаа хуушуураа иддэг.  Мөнгө, бөгж тааралдсан хүнийг их аз жаргалтай хүн гэж  үздэг ийм домогтой байжээ. Зарим хэвлэлд хуушуурыг бялуу гэж бичсэн байдаг.

Унгар
Шинэ жилд зориулан бэлтгэсэн тавгийн идээндээ шувууны мах оруулдаггүй. Энэ нь шинэ жилийн эхний өдөр шувууны мах идсэн хүний аз жаргал нисээд явчихдаг гэсэн домог эрт дээр үед үүссэнээс ийм заншил бий болжээ. Тэр ч атугай шинэ жилийн эхний өдөр шувууны мах иддэггүй.

Финлянд
Энд шинэ жилийн баяраар урт сахалтай, улаан дээлтэй өвгөн уут дүүрэн бэлэг үүрч ирдэг. Хүүхдүүд ч улаан өнгийн дээл өмсөн өвлийн өвгөнийг дагалдан гүйлдэж хөгжүүн зугаа болдог байна. Харин өвлийн өвгөн айлд зочлоод “Энд томоогүй хүүхэд бий юу?” гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчүүд шинэ жилийн шөнө саримсыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охидууд нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулан шиднэ. Гутал нь хаалгыг өлмийгөөрөө мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

Франц
12-р сарын 24-ний өдөр гэр бүлээрээ цуглардаг. Тэд хоорондоо бэлэг солилцон шөнө дундын үед мөргөл үйлдэцгээдэг ба ширээн дээрээ гахайн шарсан мах, дарс, шоколад, дарсанд дарж шарсан цацагт хяруул, төрөл бүрийн бяслаг, тэнгисийн амьтны мах орсон хоол, шампанск тавьдаг. Шинэ жилийг угтаж хүүхдүүд цасан хүн хийж тойрон бүжиглэдэг. Хамгийн сүүлд хайлсан цасан хүн хийсэн хүүхдийг хамгийн азтайд тооцдог. Францчууд хүүхдэд өгөх бэлгээ хайрцганд хийж нэрийг нь бичээд сүлд модныхоо доор тавьдаг. Дээр үед ил галынхаа наана хэц татаж урт урт оймснууд өлгөөд дотор нь хүүхдүүдийнхээ бэлгийг хийдэг байжээ. Хүүхдүүддээ өвлийн өвгөн яндангаар цаа хөлөглөн шөнө орж ирээд бэлэг өгдөг гэж итгүүлдэг байжээ. Францад шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэнд анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг.

Шотланд
Шотландад шинэ хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. 00 цаг болмогц  айл бүрийн хамгийн нэр хүндтэй хүн хэсэг зуур үүдээ онгойлгодог нь манайд хэн ч зочилж болно гэсэн санаа юм байна. Харин айлд орох хүн нэг жижигхэн нүүрс авч ороод галд нь нэмж <<Гал нь мөнх бадраг>> гэж ерөөдөг ёстой аж. Шинэ жилийн өглөө хамгийн түрүүнд хар үстэй хүн орж  ирснээр аз жаргал гэрт орлоо хэмээн үздэг. Тэр хүнийг ихэд хүндэтгэдэг байна. Түүнийг <<Нэг дэх буюу анхдагч хөл>> гэж нэрлэдэг заншилтай. Харин шинэ жилийн эхний өдөр хараас  өөр өнгийн үстэй хүн айлд  зочилдоггүй.Англи
Кристмасын өмнөх өдөр буюу 12-р сарын 24-нийг англичууд <<Christmas Eve>> гэж нэрлэдэг нь манайхаар битүүн юм. Энэ өдөр сүмд очдог. Кристмасын үед эрхэмлэдэг өнгө нь улаан, ногоон юм. Англичууд шинэ жилээр “Fatter New Year” гэгчид захиа бичдэг,  Энэ нь улаан чимэглэлтэй ногоон модны зурагтай ил захидал байх жишээтэй. Англичууд кристмасын өдөр буюу 12-р сарын 25-ныг <<Best time of the year>> гэнэ. Тэд энэ баярыг бүр эртнээс, тухайлбал, 11-р сараас эхлэн тэмдэглэдэг бөгөөд Кристмасын үеийг <<Season of love>> буюу <<хайрын улирал>> гэж нэрлэнэ. Кристмасын үеэр ширээндээ шувууны мах, ялангуяа цацагт хяруул, эсвэл галууны бүтэн мах тавьж тансаг ширээ засдаг. Харин битүүлгийн хоолыг <<Christmas pudding>> гэж нэрлэдэг. Кристмасаар хүүхдүүдэд бэлэг өгдөг. Шинэ жилээр гоё хувцас өмсөж элбэг дэлбэг хооллодог.

Бельги
Бельгичүүд он солигдох мөчид зоогийн ширээн дээрээ малтуу мөөгтэй тугалын махан хиам, бодон гахайн мах, <<Шинэ жилийн мэнд хүргэе>> гэсэн бичигтэй бялуу, оргилуун дарс заавал тавьдаг.

Болгар
Шинэ жил болохын өмнө хүн бүр багц мод бэлтгэж, хүүхдүүд шинэ жилийн эхний өдрүүдэд төрөл садан, найз нараа гижигдэж баяр хүргэдэг. Энэ нь шинэ он бол баяр баясгалангаар дүүрэн байг гэсэн бэлгэдэл юм. Мөн 12-р сарын 31-ний шөнө бүх гэрлийг гурван минут унтрааж, хүн бүр өөрийнхөө дуртай хүмүүсээ үнсэж баяр хүргэдэг. Үүнийгээ тэд хамаг нууцыг хадгалж үлдэх шинэ жилийн үнсэлтийн үе гэцгээдэг аж. Түүнчлэн шинэ жилийн баяраа тэмдэглэхээр ширээний ард сууцгааж байхдаа хэн нэгнээ найтаавал тэр хүнийг <<Бидэнд аз жаргал авчирлаа>> гэж үздэг бөгөөд тэр найтаасан <<азтай>> хүнд ирэх оны хавар хамгийн түрүү гарсан төл малаа өгөхөөр амладаг гэнэ.
морины уралдаан

Sunday, December 6, 2015

ᠮᠤᠩᠭᠤᠯ
ᠤᠯᠤᠰ
[Monggol Ulus] in Mongolian script; Монгол Улс [Mongol Uls] in Mongolian Cyrillic) is a landlocked country in east-central Asia. It is bordered by Russia to the north and China to the south, east and west. While they do not share a border, Mongolia is separated from Kazakhstan by only 36.76 kilometres (22.84 mi). Ulaanbaatar, the capital and largest city, is home to about 45% of the population. Mongolia's political system is a parliamentary republic.
The area of what is now Mongolia has been ruled by various nomadic empires, including the Xiongnu, the Xianbei, the Rouran, the Turkic Khaganate, and others. In 1206, Genghis Khan founded the Mongol Empire, and his grandson Kublai Khan conquered China to establish the Yuan dynasty. After the collapse of the Yuan, the Mongols retreated to Mongolia and resumed their earlier pattern of factional conflict, except during the era of Dayan Khan and Tumen Zasagt Khan. In the 16th century, Tibetan Buddhism began to spread in Mongolia, being further led by the Manchu-founded Qing dynasty, which absorbed the country in the 17th century. By the early 1900s, almost one-third of the adult male population were Buddhist monks.[10][11]
During the collapse of the Qing dynasty in 1911, Mongols established the Temporary Government of Khalkha on November 30, 1911. This was before the abdication of the last Qing emperor and the establishment of the Republic of China. On December 29, 1911 Mongolia declared independence from the Qing dynasty; the National Revolution of 1911 ended over 200 years of Qing rule, though it was not until the Revolution of 1921 that de facto independence from the Republic of China was firmly established.
Shortly thereafter, the country came under the control of the Soviet Union, which had aided its independence from China. In 1924 the Mongolian People's Republic was declared as a Soviet satellite state.[12] After the anti-Communist revolutions of 1989, Mongolia conducted its own peaceful democratic revolution in early 1990. This led to a multi-party system, a new constitution of 1992, and transition to a market economy.
At 1,564,116 square kilometres (603,909 sq mi), Mongolia is the 19th largest and one of the most sparsely populated independent countries in the world, with a population of around 3 million people. It is also the world's second-largest landlocked country. The country contains very little arable land, as much of its area is covered by grassy steppe, with mountains to the north and west and the Gobi Desert to the south.
Approximately 30% of the population are nomadic or semi-nomadic; horse culture is still integral. The majority of its population are Buddhists. The non-religious population is the second largest group. Islam is the dominant religion among ethnic Kazakhs. The majority of the state's citizens are of Mongol ethnicity, although Kazakhs, Tuvans, and other minorities also live in the country, especially in the west. Mongolia joined the World Trade Organization in 1997 and seeks to expand its participation in regional economic and trade groups.[13]